Мотоцикл, автомашинтай мөргөлдөж жолооч амиа алдав
2021-02-08

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.02.06-07-ны өдрүүдэд нийт 366 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 251 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь насаа алджээ.

 

Тухайлбал 2021.02.07-ны өдрийн 17.30 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Буянт сум 3-р баг “Урамт” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 45км/ шороон замд улсын дугааргүй Хурд маркийн мотоцикл Toyota corolla маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 29 настай, эрэгтэй Х нас барсан байна. 

 

Мөн 2021.02.06-ны өдөр 21.00 цагийн орчим Баян-Өлгий аймаг Толбо сум 6-р баг “Бураат” гэх газар /сумын төвөөс баруун 15км/ шороон замд Northbenz маркийн автомашин онхолдож, жолооч 27 настай, эрэгтэй Э амиа алджээ.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94  жолооч илрүүлсний 68 нийслэлд, 26 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин