Ирландад Монгол Улсын иргэн гэмт халдлагын улмаас амиа алджээ
2021-02-06

Ирландын Дублин хотноо гэр бүлийн хамт амьдарч байсан Монгол Улсын иргэн У, 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэмт халдлагын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Монгол Улсаас Ирланд Улсад хавсран суугаа Элчин сайдын зүгээс талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, ураг төрөл болон найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлэв.

 

Талийгаач Ирланд улсын Дублин хотод 2006 оноос хойш гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байжээ.

 

Тэрбээр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрж, 1989 онд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 10 жилийн сургууль, 1998 онд МУБИС-ыг Биеийн тамирийн багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцан төгссөн байна.  Улмаар Рашаант сумандаа биеийн тамирийн багшаар ажиллаж өсвөр үе, хүүхэд залууст сагсан бөмбөг, волейбол, теннисийн спортыг хөгжүүлэхэд залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн байжээ. 

Shuud.mn
Сонин хачин