Он гарсаар улсын хэмжээнд 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 428 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Тухайлбал, өчигдөр буюу 04-ний 16:08 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 11/А байрны 8 дугаар давхраас утаа гарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллан, гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 54 иргэнийг аюулгүй газарт гаргаж, нийт 66 иргэний амь насыг нь авран хамгаалсан байна.
Тус байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхарт цахилгааны босоо сувагчлалд цахилгааны утас, эд зүйлс болон 6 дугаар давхраас 12 дугаар давхар хүртэлх цахилгааны утас байсныг 40 минут ажиллаж унтраажээ.
Уншиж байна |