Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багийн “Чандагтай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ малчин Ш-ийн 5 ханатай гэр, суудлын автомашин 02.03-ны өдрийн 11:00 цагийн орчимд шатжээ.
Галын тухай мэдээллийг 02.03-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид, Уянга сумын Засаг даргаар ахлуулсан иргэд мөн өдрийн 12:20 цагт очиж малчин Ш-ийн 5 ханатай гэр, “Приус-20” загварын суудлын автомашин шатсан шалтгаан нөхцлийг тогтоон ажилласан байна.
Уг гал түймэрт С /2 настай, эмэгтэй/ хүүхэд өртөж нас баржээ. Ийм иргэд, олон нийт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Уншиж байна |