Байшин шатаж хүний амь эрсэджээ
2021-02-03

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 2020.02.02-ны өдрийн 20:16 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:19 цагт очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт иргэн Г /60 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. Иймд ард, иргэдийг ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин
hurel:
1.5 km .g tuulah gej yridgui ym ! Galiinhand ene bl tuuldag zam bishee. Bitgii ingej dorgioj bai!!!
2021-02-03