УОК, хөл хорио тогтоох эсэх асуудлыг 18.00 цагт хэлэлцэнэ
2021-02-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.02.02/ 18.00 цагт хуралдахаар тов зарлажээ.

 

Энэхүү хурлаар сар шинийн баярын өдрүүдэд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангатгаж, иргэдийн дунд хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өчигдөр  ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажилласан. 

 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  "Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 06-наас 21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна, Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсон шилмэл арга" гэдгийг онцолж байлаа.

 

Монгол Улсад дотоодын халдвар эрчимтэй нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч буйг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар байгаа. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
новш:
21-02-02-ны өдөр дууслаа ХУРАЛДААД дуусаагүй юм эсвэл Амарсахйан нь хурлаа хийж ЧАДАХГЙҮ ЫБНа Уу???
2021-02-02