Яруу найрагч Д.Галсансүхийг осол гаргасан гэм буруутайд тооцов 
2021-02-02

Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо.

Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулжээ.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Галсансүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Д.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон.

Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцов.

Shuud.mn
Сонин хачин
Atsnii ih zohiolch bdiin
2021-02-02
Бүсээ зүүцгээ, захих л юм тэр.
2021-02-02
Badma:
avto avaar bol sanamsar bolgoomjguigees bolj ih gardag tul shuugch nar mini uyan hatan handaj bgaasai ene ih zohiolchid torgoh yumii tensen ugcheesei gj husej bna
2021-02-02
Atsnii ih zohiolch bdiin
Badma:
Авто аваар бол санамсар болгоомжгүйгээс болж их гардаг иул шүүгч нар минь уян хатан хандаж байгаасай. Энэ их зохиолчид торгох юмуу тэнсэн өгчихөөсэй гэж их хүсэж байна.
2021-02-02
bujen:
Энд 2 хүний амь нас яригдаж байна. Бичих хувьтай хүн л бол наранд ч, нарсанд ч бичээд л явна. Хүнд нь, бүтээлүүдэд нь хэр олон хүн хайртай байх хамаагүй. Хийсэн хэргийг нь өөрчлөхгүй л байлтай.
2021-02-02
bujen:
2 hunii ami nas yrigdaj bn lol, nartad ch narsand ch shulgee bichih huwitai hun bol bicheed l ywna. hund ni ch, buteeluuded ni ch hairtai bailaa geed hiisen hergiig ni uurchluhgui l bailtai :))
2021-02-02
харамсалтай байна