Сэлэнгэ аймгаас алга болсон хүү Улаанбаатар хотод дуудлага хийснийг тогтоожээ
2021-02-02

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т иргэн А 2020.01.30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болжээ. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 02.01-ний өдөр иргэн А /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт 6 км-ын тойрогт зохион байгуулсан байна.

 

Эрэн хайх явцад иргэн А 2020.01.30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

 

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
н:
tiim shu
2021-02-03
irgen:
eren haihiig boliod eren surwaljlahiig ehluulsen genee
2021-02-02
Irgen:
Svvliin vyiin zaluus iim shantramtgai bolson, hvnii ed horongo mal hariutsaj bj neg l odor hayad l yawna... Hulgai hgd ch orgoj medeh hvn ih bolson tsag....
2021-02-02
н:
tiim shu
Suuliin oguulber tu gd bgaan be zogsoosiuu ehluulsiuu. Bnga gamzuu hunii odriin temdeglel bichij bhiiMAAA
2021-02-02
irgen:
eren haihiig boliod eren surwaljlahiig ehluulsen genee