Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.01.30,31-ний өдрүүдэд нийт 385 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 280 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний 2 нь хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүн амиа алджээ.
Нийт хүний амь нас хохирсон, гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 2-р баг “Тогоотын амны сайр” гэх газар /сумын төвөөс баруун тийш 25 км/ асфальтан замд 2021.01.20-ны өдрийн 09.20 цагт Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч амиа алдсан хэргийг шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолооч илрүүлсний 58 нийслэлд, 40 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулан оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншиж байна |