Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.01.25-28-ны өдрүүдэд нийт 784 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 598 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 3 хүний амь насаа алджээ.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
- Онхолдох хэлбэрээр-1
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
Өмнөговь аймаг Хонгор сум Мандах баг “Сайжрах гэх газар” /аймгийн төвөөс баруун хойш 17 км/ асфальтан замд 2021.01.26-ны өдрийн 13.34 цагийн орчимд Toyota Estima маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүн амиа алдаж, зорчигч 3 хүн гэмтсэн.
Баян-Өлгий аймаг, Толбот сум 2-р баг “Хар сайр” гэх газар /сумын төвөөс хойшү 35 км/ асфальтан замд 2021.01.25-ны 03.30 цагийн орчимд Toyota corolla маркийн автомашин онхолдож, жолооч К-н амиа алджээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 160 зөрчил ирлүүлсний 85 нийслэлд, 75 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд:
Суудлын автомашинд болон ачааны автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэж заасан байдаг.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншиж байна |