Гал түймрийн улмаас гэр нь шатаж таван бяцхан жаал ээж, аавын хамт орон гэргүй болж үлдсэн харамсалтай явдал гарчээ.
Тодруулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 2020.01.27-ны өдрийн 19:14 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймрээс Б /13 настай, эрэгтэй/, А /9 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/, А /2 настай, эмэгтэй/, З /7 сартай, эмэгтэй/ нарын амь насыг авран хамгаалжээ.
Энэ талаар гэрийн эзэгтэй н.Ганцэцэгээс тодруулахад "Нөхөр бид хоёр ойрхон ажил хөөцөлдөхөөр явах хооронд цахилгааны утсанд богино холбоо үүсээд гал түймэр гарсан. Гал түймэрт гэр орон, хүүхдүүдийн хувцас хэрэглэл бүгд шатчихсан. Өчигдөр хүүхдүүдтэйгээ хамаатны айлдаа ирж хоносон" хэмээн ярилаа.
Өвлийн хүйтэнд таван балчир хүүхэдтэйгээ орон, гэргүй болж үлдсэн энэ айлд туслахыг хүсвэл:
Холбоо барих дугаар 88278879 Ганцэцэг
ХАНДИВ ДАНС 5507057296 /Хаанбанк/ ГАНЦЭЦЭГ
Энэ өрх хөдөөнөөс хотод шилжин суурьшаад удаагүй бөгөөд айлын хашаа түрээслэн аж төрдөг байжээ. Дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэнэ.
Г.Сүрэн
Уншиж байна |