УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төсөл боловсруулж өргөн барив

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хуулийн төсөлд :
- Уг хуулийн өөрчлөлт батлагдснаар бизнес, эдийн засгийн харилцааг хурдасгах хувь хүн, хуулийн этгээдийн нууцад үл хамаарах төрийн мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд авч ашиглах боломжийг бүрдүүэхээр,
- Уг мэдээллийг олон нийтэд гаргаж өгөх процесс, түүний үнэлгээ ямар байхыг ЗГ шийдэхээр тусгажээ.
Хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдснаар :
- Дижиталчлагдаж буй цаг үетэй хөл нийцүүлэн алхах боломжийг бүрдүүлнэ. Бизнесүүд, гарааны бизнес эрхлэгчид нэн шаардлагатай өгөгдөл, судалгааны эх үүсвэртэй болно. Дата майнинг, дижитал шилжилтийг жинхэнэ утгаараа дэмжсэн ажил болох болно.
- Төсөвт орлогын шинэ боломжийг бий болгож, төсвийг төрөлжүүлэх боломж бүрдэнэ. Ингэхдээ татвар, хураамжаар биш иргэд, аж ахуйн нэгж хэрэгцээтэй мэдээллээ авч тэд ч, төр ч хожих боломжийг бүрдүүлнэ.
- Корона вирусын халдвар, цар тахлын үед бизнесийн эргэлтийг хурдасгах, оновчлолыг сайжруулах, төсвийн орлогод эерэг тэнцэл үзүүлэх өндөр ач холбогдолтой хуулийн төсөл юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ