Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор олноор нэг өрөөнд цуглах, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүссэн эсэхэд гэнэтийн болон түүвэр хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн удирдлага болон холбогдох албаныхантай зохион байгууллаа.
Хотын төвийн болон захаар байрлалтай Континентал, Сод, Хүлэг, Өнө бар, ЭБО Төв зэрэг зочид буудлуудад хяналтын ажлыг хийлээ.
Зочид буудлын салбар Ковид-19 цар тахлын улмаас олон сар зогсолт хийж уналтанд орсон, энэ байдал үргэлжилвэл санхүүгийн хувьд хүндрэл үүсэх эрсдэлд тун ойрхон байгааг эздүүдийн зүгээс хэлж байлаа.
Цаашид зочид буудал, дэн буудалд тавигдах нөхцөл шаардлага, стандартуудыг эргэж харах шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд QR бүртгэл, халуун хэмжих өрөө тасалгааны цэвэрлэгээг дагаж мөрдөх идэвх сайн байв.
Хотын А зэрэглэлийн бүсээс гадагш тэлэх тусам хараа хяналт, шаардлагыг сахиулах шаардлагатай нь ажиглагдлаа хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Уншиж байна |