“Жи-тайм” гэх тодотголтой шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.
Улмаар уг хэргийн хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан зарим оролцогч нарт олгох болон гаргуулах төлбөрт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн оролцогч нараас Улсын дээд шүүхэд хандаж гаргасан гомдлоо ирүүлсээр байна. Иймд тус шүүх гомдлыг талуудад танилцуулж дууссаны дараа Улсын дээд шүүхэд хэргийг хүргүүлнэ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Уншиж байна |