Эрүүгийн 510 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2021-01-26

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 1 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав.

 

Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 72 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 510 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 506 хэрэг шалгагдаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин