Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12/А дугаар байрны найман давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 2020.01.23-ны өдрийн 01:36 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б /21 настай, эрэгтэй/ гэр бүлийн маргааны улмаас /согтууруулах ундаа хэрэглэсэн/ орцны цонхоор үсэрч амь хорлох гэж байсныг 25 минут ажиллаж аварч буулгасан байна.
Улмаар үсрэхийг завдсан эрийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.