Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.01.18-21-ний өдрүүдэд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 474 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 2 хүний амиа алджээ.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –8
- Онхолдох хэлбэрээр-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2021.01.18-аас 19-нд шилжих шөнө Төв аймаг, Баянжаргал сум Эрдэнэ 3-р баг “Бүдүүн” гэх газар /сумын төвөөс урагш 45км төв дотор/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч 35 настай, эрэгтэй, Н-н амь нас хохирсон хэргийг Төв аймаг дахь ЦГ-ын шалгаж байна.
Мөн 2021.01.21-ний 02.09 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум “Таван Эрдэнэ” захын хажууд /аймгийн төвөөс урагш 5км/ шороон замд Mitsubishi Lancer маркийн автомашины онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэй Т, 22 настай, эрэгтэй Э нарын 2 хүн гэмтэж, жолооч 17 настай, эрэгтэй Г нас баржээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201 зөрчил ирлүүлсний 87 нийслэлд, 114 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
Жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.