"Эрдэнэт" үйлдвэрийн цахилгааны цехэд гал гарчээ
2021-01-20

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгааны цех тос халаагч загварын төхөөрөмжид гал гарч байна гэсэн дуудлага 2020.01.19-ний өдрийн 09:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж, 36 минут ажиллаж унтраасан байна. 

Shuud.mn
Сонин хачин