Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд авто осол болж автомашины төмөр хийцэд нэг иргэн хавчуулагдан амь насаа алджээ.
Тодруулбал өнөөдөр 06:13 цагт Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид нэг километр замыг туулан 06:16 цагт очиж Приус-20 загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /38 настай, эрэгтэй/-гийн зүүн талын хөлний хэсэг хавчуулагдсаныг, иргэн Ц /33 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг /цогцсыг/ 21 минут ажиллаж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Зам даваанд халтиргаа гулгаа үүссэн хүйтний улиралд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Б.Итгэл
Уншиж байна |