Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна" гэсэн дуудлага 2020.01.13-ны өдрийн 22:03 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 17 км замыг туулан 22:38 цагт “Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат 42 настай, эрэгтэй, иргэн Д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтай уулын уруу унах гэж байжээ.
Алба хаагчид иргэн Д-г аварч, автомашиныг тус дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна.
Б.Итгэл
Уншиж байна |