Иргэн Т гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсныг хаалгыг нь онгойлгож зогсоожээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 58 дугаар байр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа тул хаалга онгойлгох тухай дуудлагыг Цагдаагийн байгууллага өчигдөр 18:17 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид тус байрны иргэн Т/54 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан тул хаалгыг онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ