Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа 01.11-ний өдрийн 23:40 цагийн орчим санаатайгаар шатаасан хэрэг гарчээ.
Улмаар галыг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан байна. Гал түймэрт малчин Б /46 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийн тус сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгч 01.12-ны өдрийн 02:09 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Уншиж байна |