Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд зам тээврийн ноцтой осол болж автомашины хийцэд хоёр хүн хавчуулагдан амиа алджээ.
Ослын дуудлагыг 2020.01.11-ний өдрийн 23:59 цагт хүлээн авч нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 00:14 цагт очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн О /33 настай, эрэгтэй/,О /28 настай, эрэгтэй/ нар хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ослын шалтгаан нөхцөлийг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Ачааны болон суудлын автомашинууд мөргөлдсөн ноцтой осол өчигдөр 23.50 цагийн орчимд гарлаа. Ослын улмаас суудлын автомашины жолооч, зорчигч нарын хоёр хүн амиа алдсан. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн прокурорын хяналтан дор Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгаж байна" гэв.
Иргэд, жолоочид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Б.Итгэл
Уншиж байна |