Хулгайн замаар хот хооронд зорчсон 11 иргэнийг 7-30 хоног баривчилжээ
2021-01-08

 

Цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж хөл хорио тогтоож иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед

 

Иргэн А нь хорио цээрийн дэглэм зөрчиж хууль ёсны зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн “Prius-30” маркийн тээврийн хэрэгслээр корона вирусийн шинжилгээ өгөлгүйгээр Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү зорчигч тээвэрлэж хулгайн замаар зорчиж явсан зөрчлийг илрүүлсэн

 

Иргэн Г нь хорио цээрийн дэглэм зөрчиж корона вирусийн шинжилгээ өгөөгүй 4 иргэнийг Улаанбаатар хот руу тус бүр 50.000 төгрөгөөр тээвэрлэж хулгайн замаар тээвэрлэсэн

 

Иргэн А нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж иргэн “Н”, “Б” “Ө”, “З”, “О” нарыг тээвэрлэн Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт зохих зөвшөөрөлгүй орох гэж байсан зөрчлийг тус тус илрүүлж зөрчлийн хэрэг нээж, материалыг дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд хүргүүлж, зорчигч тээвэрлэсэн жолооч, зорчигч нийт 11 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж шийдвэрлүүлсэн байна. 

 

Дээрх зөрчлүүдийг алба хаагчид шөнийн 00:00 цагаас 05:00 цагийн хооронд ирлүүлэн ажилласан байна.

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Mach zuv
2021-01-08