Овоолготой нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд аврав
2021-01-08

Төв аймгийн Зуунмод сумын Номт баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын 1 дүгээр уурын зуухны овоолгоотой нүүрс нурж 1 хүн дарагдсан тухай дуудлага 2020.01.07-ны өдрийн 11:25 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 11:27 цагт очиход тус уурын зуухны галч Б /45 настай, эрэгтэй/ овоолгоотой нүүрсэнд /3 метрийн гүнд/ дарагдсан байсныг 11:43 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
hnuXBVZl:
1
2021-01-22
e:
e
2021-01-22
hnuXBVZl:
1