Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1320 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагаас зохион байгуулснаар энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дараах зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Үүнд:
1. Баянгол дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэр ТБД Андууд орчим иргэн Б.Н нь гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан.
2. Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын хажууд 21:30 цагийн орчим иргэн Б.Э нь гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан.
3. Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын хажууд иргэн Ц.Б нь гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан
4. Тус дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис зочид буудлын урд Э нь гар дээрээс согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан
5. Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Ш нь гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан.
6. Чингэлтэй дүүргийн 5 хороо 49/1 байранд байрлах "Мөнхгэрэл дэвшил" дэлгүүр нь зохих зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулсан.
7. Мөн дүүргийн 9 хороо Дэнжийн 1-р гудамжинд зохих зөвшөөрөлгүй иргэн Энхманлай нь гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан.
8. Мөн дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт иргэн О.З нь 9х0х убц улсын дугаартай Приус-30 маркийн авто машинтай гар дээрээс тамхи, ундаа худалдан борлуулсан.
9. Мөн дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр Голомт зээлийн төвийн хажууд зохих зөвшөөрөлгүй иргэн Д нь гар дээрээс ундаа, тамхи худалдан борлуулсан.
10. Мөн дүүргийн 11 хороо 57-н автобусны буудал дээр иргэн Б нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан зэрэг зөрчил илэрчээ.