Хүйтний эрч огцом чангарсан өдрүүдэд цагдаагийн алба хаагчдын хөл, гар хөлдөж хайрагдан ГССҮТ-д хандах болсон тухай мэдээлэл цахим хуудсаар тархсан.
Үүнд Цагдаагийн ерөнхий газраас "Нэг ч цагдаагийн хөл, гар хайрагдсан мэдээлэл ирээгүй. Харин нэгдүгээр сарын 3-ны өдөр ДХИС-ийн нэг сонсогч гар хайрагдсан шалтгаанаар ГССҮТ-өөр үйлчлүүлсэн гэдгийг тус эмнэлгээс мэдээлсэн" гэлээ.
ДХИС нь тусдаа агентлаг тул хувцас, хэрэглэлийн хангамжийг цагдаагийн байгууллагаас олгодоггүй аж.
Уншиж байна |