Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Таширын нуруу” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 21:52 цагт иржээ
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 37 км зам туулан 22:28 цагт очиход “Сүү” ХХК-ийн үхрийн аж ахуйн уурын зуухны 5х4 метрийн хэмжээтэй барилгын дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Э.Сонор
Уншиж байна |