НМХГ: Өөр шошго наасан 2000 оргилуун дарсыг буцаан татаж байна
2021-01-04

 

Шинэ жилийн баярын өдрүүдэд “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээллийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан хяналт шалгалт хийлээ.

 

Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879 ширхэг оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өглөө.

 

Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Миний дэлгүүр сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан авалт хийж байна.

 

Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Shuud.mn
Сонин хачин
Хэрэглэсэн бол тэгээл бандан тас шүү дээ тэнэгээ Илүү юм хусчих гээл өлөнтөөд байх юм наахуу чинь
2021-01-04
Хэрэглэсэн бол тэгээл бандан тас шүү дээ тэнэгээ
2021-01-04
Зочин:
Шууд үйлдвэрийг нь хааж татан буулга луйварчидтай хатуу тэмцэх хэрэгтэй урд хийлгээд монголд үйлдвэрлэсэн болдог хуурамч луйварчин үндэсний үйлдвэрлэгч гэх нэртэй хэсгүүдэд төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй
2021-01-04
Зочин:
Худалдааны төвүүдээс бараа бүтээгдхүүнээ татаж авч байгаам байна, худалдан авсан иргэдийн хохирлыг яаж барагдуулах юм бэ? Хэрэглэчихсэн бол яахын? хэрэглээгүй байгаа бол яахын?
2021-01-04
dfdf:
Хэрвээ үнэхээр оргилуун дарс өөрсдөө үйлдвэрлэдэг тэгээд хямд бөгөөд чанарын шаардлага хангасан бас үнэтэй илүү чанартай гэх сонголтоор гаргах боломжтой бол Төр болон ард иргэд дэмжих хэрэгтэй. Одоо энэ шилийг бас дотооддоо үйлдвэрлэдэг болмоор байна. Ер нь валютыг яаж гадагшаа урсгахгүй байх талаар ЗГ яалангуя СЯ маш их анхаармаар байна. Монголд 300 саяаас дээш үнэтэй машиныг ерөөсөө оруулдаггүй байх хэрэгтэй. Одоо бүр учраа олохоо болиод энэ луйварчид маань 600 саяын машин хотын гудамжаар зүгээр хог нэгээрээ явдаг боллоо.
2021-01-04
Хэрэглэсэн бол тэгээл бандан тас шүү дээ тэнэгээ