Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг Хурахын бургас гэх газар цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл эвдэрч, орхисныг иргэн Б, Э, М, Б нар бүлэглэн эд ангийг нь хулгайлсан хэрэг гарсан.
Уг хэргийг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Иргэн, жолоочид тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй орхихгүй байж, болзошгүй эрсдлээс сэргийлхийг зөвлөж байна.
Уншиж байна |