Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Дүүргийн зүүн талын автозамд зам тээврийн осол гарч нэг хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан гэмтжээ.
Тусламж хүссэн дуудлагыг 2020.12.21-ний өдрийн 01:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 01:57 цагт очиж ослын газарт ажилласан байна.
Тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн 26 настай, эрэгтэй Т согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Тоёота Вресо” загварын суудлын автомашиныг жолоодон гэрэлтүүлгийн шон мөргөж автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 5 минут ажиллан гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |