“Дөрвөн улирал” амралтын газрын байшин шатаж байсныг унтраажээ
2020-12-21

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Харзтайн суурь гэдэг газарт  байшин шатаж байна гэсэн дуудлага Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст өчигдөр ирсэн байна. Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиж, “АБМ дисковер” ХК-ийн “Дөрвөн улирал” амралтын газрын 16х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраажээ. 

 

Мөн өчигдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Дөрөлж” гэдэг газар малчин Э-ийн өвөлжөөний бууц шатсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид очиж,  ажиллаж унтраажээ.

 

Мөн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт гал гарсан дуудлагыг Онцгой байдлын газрынхан хүлээн авч, очиж унтраасан байна. Иймд иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин