Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хяналт шалгалтаар энэ оны эхний 11 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26129 зөрчлийг илрүүлж 26129 гэр бүлд учирч болзошгүй хор, уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Гэвч хайхрамжгүй 1094 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж 243 хүний эрүүл мэндэд хохирол учруулж, 111 хүний алтан амийг авч одсон харамсалтай мэдээ байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцогчдын 1,5 хувь буюу 286 нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол үлдсэн 98.5 хувь нь автомашин жолоодож хөдөлгөөнд оролцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан хуулийн заалтыг жолооч бүр мэддэг ч энэ заалтаар нийт 20867 жолооч, дээрх үйлдлийг давтан гаргасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалтаар нийт 6478 жолооч, үүнээс нийслэлд 1236 буюу 19 хувь бүртгэгдэн шийтгүүлсэн байна.
Хамгийн ойрын жишээ гэхэд л 2020.12.14-ний өдөр 21 цагийн орчимд ЧД-ийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 13-р гудамжинд Toyota Fielder маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 2.09%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ЧД-ийн 7 дугаар хороонд оршин суух ... тоот хашаа байшинг мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан,
2020.12.15-ны өдрийн 20 цагийн орчимд БЗД-ийн 5 дугаар хороо Цагаан давааны хогийн цэгийн урд замд Toyota Corrolla маркийн автомашины жолооч О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1.70%/ үедээ автомашин жолоодож Toyota prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан,
2020.12.16-ны өдрийн 22 цагийн орчимд ЧД-ийн 12 дугаар хороо Нарантуул-2 захын урд уулзварт Toyota prius маркийн автомашины жолооч Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1.52%/ үедээ автомашин жолоодож Hyundai Porter маркийн Т жолоочтой автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан.
2020.12.16-ны өдрийн 23 цагийн орчимд БЗД-ийн 14 дүгээр хороо Нарантуул захын баруун урд замд Toyota Aqua маркийн автомашины жолооч Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1,42%/ үедээ автомашин жолоодож Hyundai Elentra, Honda Civic маркийн автомашинуудтай мөргөлдсөж эд материалын хохирол учруулсан.
2020.12.17-ны өдрийн 18 цагийн орчимд БЗД-ийн 10 дугаар хороо Амгалангийн замд Toyota prius маркийн автомашины жолооч Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1,44%/ үедээ автомашин жолоодож Toyota prius маркийн автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан.
2020.12.14-ний шөнийн 01 цагийн орчимд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Морингийн замд Toyota Prius маркийн автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1,36%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota Prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 12 настай, эмэгтэй А, 56 настай, эрэгтэй Ш, 36 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй С, 31 настай, эрэгтэй П, 21 настай, эрэгтэй Т, 31 настай, эмэгтэй Х, 24 настай, эрэгтэй Ө, 25 настай, эрэгтэй Э нарын 9 хүн гэмтсэн.
2020.12.18-ны өдрийн 00 цагийн орчимд СХД-ийн 7 дугаар хороо Баянхошууны хуучин эцсийн буудлын урд замд Toyota Sai маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драйгер 1,42%/ үедээ Toyota prius маркийн автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан.
2020.12.13-ны шөнийн 04 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг гэх газар шороон замд Kia Bongo маркийн Э жолоочтой автомашины жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 28 настай, эмэгтэй Н амиа алдсан
2020.12.16-ны өдрийн 18.05 цагийн орчим Дорнод аймаг, Чойбалсан сум 2-р баг “216” гэх газар /аймгийн төвөөс зүүн хойш 30км/ шороон замд хувийн эзэмшлийн Toyota mark 2 автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдож, зорчигч 32 настай эрэгтэй Х нас барсан байна.
Эрхээ хасуулах шийтгэл авсан жолооч нарын 2819, баривчлах шийтгэл авсан жолооч нарын 288 эмэгтэй жолооч нар байгаа нь харамсалтай.
Амь насаа алдсан хүний араас хэчнээн хүний өр нь өвдөж, элгэн нь эмтэрч үлдэж байгааг та бүхэн ухамсарлан уусан л бол жолооны ард суухгүй байхыг хүсье.
Г.Сүрэн