Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эмнэлгийн хог, хаягдал" гэсэн тэмдэглэгээтэй зүү, тариур зэргийг хогийн цэгт хаясан нь коронавирусийн халдвар тархах өндөр эрсдлийг бий болгож байгаа тухай мэдээлсэн.
Үүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Эмнэлгийн аюултай хог хаягдалтай холбоотой мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна. Нийслэлд эмнэлгийн аюултай хог хаягдал цуглуулж, устгах үйл ажиллагаа явуулж буй хоёр компанийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас өдөр тутам хяналт тавьж байгаа. Шалгалтын үр дүн тодорхой болсны дараа мэдээлэл өгнө" гэлээ.
Уншиж байна |