Сэрэмжлүүлэг: Гэр шатаж 4,6 настай хүүхдүүд амиа алдав
2020-12-17

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2020.12.16-ны өдрийн 14:27 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:32 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

 

Тус гал түймэрт А /4 настай, эмэгтэй/, А /6 настай, эрэгтэй/ нар өртөж нас баржээ. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж:

 

– Яндангийн цонолт, халалтаас хамгаалах

 

Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийнцонолт халалтаас хамгаалах. Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийндээврээс 60-80см-ээс дээш байх.

 

 -Үнс нурмаа ил задгай асгахгүй байх

 

Гал түймрийн шалтгааны 36.5 хувь нь ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн гарч буй учир халуун үнс, нурмаа тагтай үнсний саванд хийх хэвших.

 

-Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх

 

Бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх,

 

-Гэр орондоо бензин болон бусад шатах, тослох материал хадгалахгүй байх

 

Хялбар гал гаргах асаагуур, чүдэнзийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт нууж тавих,

 

-Хийн зуухны аюулгүй хэрэглээг хангах

 

Хийн зуухны буруу хэрэглээний улмаас гал түймэр гарах тохиолдол ихсэж байгаа учир хийн зуух ашиглах заавар, зөвлөмжийг дагах,

 

 -Гэр орондоо утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагуур байрлуулах

 

Утаа мэдрэгчийн хэвийн ажиллагаа болон гал унтраагуурын хадгалах хугацааг тогтмол шалгаж, гэр бүлийн гишүүдээ гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар зааж сургах.

 

-Дуудлага өгөх, бусдад мэдэгдэх

 

Гал гарсан тохиолдолд 101 утсанд яаралтай дуудлага өгөх. Өөрөө дуудлага өгөх боломжгүй бол хөрш айлуудаасаа тусламж хүс, чанга дуугаар хашхирч бусдад мэдэгдэх,

 

-Галын машины замыг чөлөөлөх, мэдээллээр хангах

 

Галын машин ирэх замыг чөлөөлж, гал гарсан газарт очих замыг зааж өгөх. Галын голомт хаана байгааг тодорхой хэлж, гэр байшингийн дотор хүн үлдсэн эсэхийг яаралтай мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
UM MAANII BAD MI HUM
2021-02-07
bataa:
um ma ni bad mi hum
2020-12-17
bataa:
nyalh huuhdee ersdeltei nuhtsuld haychihdag haashaa yanziin novshnuud ve uurgee uhamsarlahgui arai ymaa
2020-12-17
um ma ni pad me hum:
um ma ni pad me hum
2020-12-17
pizdaanuudaa huuhdee sain harj handaach naadah chini yamar halamjiin mungu oloh heregsel yum uu
2020-12-17