Орон сууцанд гал гарч гурван настай хүүхэд амиа алдав
2020-12-15

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 1 дүгээр орцонд айл шатаж байна гэсэн дуудлага 2020.12.14-ний өдрийн 10:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 10:59 цагт очиж, иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт Ц/7 настай, эрэгтэй/, Д /3 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн ч гурван настай Д эмнэлэгт очих замдаа нас баржээ.

 

Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Злёиа:
Цэцэрлэг сургуулиудаа нээгээч ээ. Угаасаа энэ өвчин алга болохгүй эвлэрээд аргаа олоод амьдраад ажиллаад сураад явах нь үнэн штээ. Хэдэн жил ингэж тэнэгтэхийн. 2 жил тэнэгтлээ.Насаараа хөл хорионд суухымуу. Үхэх нь үхээд сэхэх нь сэхээд ажил амьдралаа үргэлжлүүлэх хэрэгтэй штээ. Тэгээд ч угаасаа ингэж золгүй үхлээр энэ хөл хорионд хэчнээн хүүхэд үхэж бэртэж гэмтэж хүчирхийлүүлж өлсөж даарч байна. Харин тэр вирусээр дэлхийд ч цөөн хүүхэд эндсэн шүү. Малнууд юмаа нээрээ
2020-12-15
Зочин:
Цэцэрлэг байхгүйн гай. Хүүхдээ хараад ажилгүй байх ёстой
2020-12-15
Цэцэрлэг байхгүйн гай. Хүүхдээ хараад ажилгүй байх ёстой
2020-12-15