Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Согтуу жолооч осол гаргаж есөн хүн гэмтэв
2020-12-14

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.12.12,13-ны өдрүүдэд нийт 251 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 182 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүн нас баржээ. 

 

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –1

 

-  Мөргөлдөх хэлбэрээр-1

 

-  Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.12.13-ны шөнийн 04:20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг гэх газар шороон замд Kia Bongo маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 28 настай, эмэгтэй Н амиа алдсан.

 

2020.12.14-ны шөнийн 01:00 цагийн орчимд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Морингийн замд Toyota Prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota Prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 12 настай, эмэгтэй А, 56 настай, эрэгтэй Ш, 36 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй С, 31 настай, эрэгтэй П, 21 настай, эрэгтэй Т, 31 настай, эмэгтэй Х, 24 настай, эрэгтэй Ө, 25 настай, эрэгтэй Э нарын 9 хүн гэмтсэн хэргийг  тус тус шалгаж байна.  Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер багаж үлээлгэхэд 1,36% гарсан./

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн буян даадгүй түүхий төмс чинь хүн алчих гээд буян даахгүй амьтадыг сайн шиитэг,
2020-12-14
yun olon hun avch yavsan sda ve
2020-12-14
зочин:
Согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг 7-14 хоног хорьж шийтгээчээ мөнгөтэй хүмүүс торгуулууд тоохгүй энгийн ард иргэдийг гэмтээх, амь насыг хохироох үйлдэл тасрахгүй бна. Хариуцлага өндөр бхгүй бол нийтээрээ болгоомжгүй байна.
2020-12-14