Шүүх хуралдааны танхимуудыг цаг тутам ариутган ажиллаж байна
2020-12-10

 

Монгол Улсын Засгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолд коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон бөгөөд уг тогтоолд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй ажиллахаар заасан.

 

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй авч ажиллаж байна.

 

Тухайлбал цахим сүлжээгээр дамжуулан шүүх хуралд оролцогчдын ирцийг бүрдүүлэн онлайнаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасныг үндэслэн нийт 848 зөрчлийн хэрэг маргаан, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүх хуралдаан болон Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг танхимаар үргэлжлүүлэн явуулж байна.

 

   

Мөн шүүх хуралдааны танхимуудыг цаг тутам ариутгаж хуралдааны бэлтгэл ажил ханган прокурорын байгууллагаас болон харьяаллын дагуу шилжин ирж буй хэрэг материалыг кварцын гэрлээр ариутган хүлээн авч байна.  

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Shuud.mn
Сонин хачин