МҮОНРТ-ийн ажилчдыг саатуулсныг суллахыг шаардлаа
2020-12-10

МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв болон дууны найруулагч, инженер нарын гурван хүнийг цагдаагийн байгууллагаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр саатуулсан байгаа.  АН-аас хийсэн мэдээлэлдээ "Эрх баригчид цар тахлын үед хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, иргэд амиа алдаж байна. МҮОНРТ бол ард түмний өмч, эрх баригчдийн өмч биш. Эрхийнхээ төлөө тэмцсэн сэтгүүлчдийг суллахыг шаардаж байна" гэлээ. Мөн олон нийтийн сүлжээнд иргэд сэтгүүлчдийг суллахыг шаардсаар байна. 

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг Ж.Цэсэн, Г.Отгонбаяр, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, МУСГЗ, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цоодол нарыг Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн батална. Үүнтэй холбогдуулан МҮОНРТ-ийн  ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд телевизийнхээ гадна гэр барьж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хууль зөрчиж болохгүй, зөрчвөл...
2020-12-10
Сэтгүүлчдийг баривчилна гэдэг бол ардчилал байхгүйн нотолгоо. Худлаа ардчилал яриад жинхнээсээ байхгүй. Зүй нь бол гүтгэсэн байлаа гэхэд үгүйсгэсэн нотолгоо гаргаж ярих ёстой болохоос хүч хэрэглэх ёсгүй. Улс төрийн хэрүүл бол угаас байдаг байх ёстой зүйл. Байж байж ардчилал байна гэдгээ мэдрээд явдаг ёстой
2020-12-10
irgen:
sullaach muusain zoovor chononuud
2020-12-10