Тусгаарлах байруудад хяналт шалгалт хийж байна
2020-12-10

Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт тусгаарлах байранд ажиллах “Шуурхай” бүлгийг томилсон. Ажиллах бүрэлдэхүүний ахлагчаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, гишүүдэд ЦЕГ, ОБЕГ, ЭМЯ, ТЕГ, МХЕГ, БХЯ болон холбогдох бусад байгууллагууд бүрдсэн баг ажиллаж байна.

 

Монгол Улсын Шадар сайд тусгаарлах байруудад хийж байгаа хяналт, шалгалтын явц болон бэлэн байдалтай танилцлаа.

 

Энэ хүрээнд өмнө нь тусгаарлах байраар ашиглагдаж байсан 70 гаруй зочид буудлаас эхний ээлжид 32 зочид буудлыг цаашид ашиглаж болох юм гэсэн дүгнэлт гаргаад байна. Шалгалтыг энэ долоо хоногт бүрэн хийж дуусгана. Тусгаарлах байруудад тавих шаардлагыг өндөрсгөсөн.

 

Өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар тусгаарлах байрны “Түр журам” баталсан. Журмын хүрээнд ариутгал, халдвар хамгаалал, дотоод дэг журам, аюулгүй байдлуудтай холбоотой тодорхой шийдвэрүүд гаргасан. Тусгаарлах байруудад нэг бүрчлэн хяналт хийж дахин үнэлгээ өгч, цаашид тусгаарлах байраар ашиглах талаар эцсийг шийдийг гаргах юм.

 

Мөн “Нэг хүн-нэг өрөөнд”, “Нэг өрх-нэг өрөөнд” гэсэн зарчмыг хатуу баримтлахыг шаардаж байгаа юм. Зочид буудлуудын коридорт байнгын бичлэгтэй камеруудыг суурилуулж, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх системийг бий болгон ажиллаж байна.

 

Эхний ээлжид 1700 гаруй хүн авах байрын асуудлыг шийдвэрлэж, цаашид тоог нэмэгдүүлээд явна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Shuud.mn
Сонин хачин