Согтуу 12 жолоочийг илрүүлж 101 хүнийг эрүүлжүүлэв

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 09-ны өдөр нийт 723 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 56, хулгайлах гэмт хэргийн 11 дуудлага бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, эрүүлжүүлсэн 101, хүний биед халдсан 30, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн улмаас гэмтсэн 13, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах зөрчил үйлдсэн 46, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 39 дуудлага иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ