Эрүүлжүүлэхэд хонох иргэдийн тоо нэмэгдсээр
2020-12-03

Монгол Улсад "Ковид-19" цар тахал дотоодод тархсантай холбогдуулан Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод буй. Зарим аймагт энэхүү хоригийг сулруулж тодорхой цагийн хязгаарлалттайгаар худалдаалж эхлээд байгаа. 

 

Хэдий согтууруулах ундааг хориглосон ч өдөрт дунджаар 80-100 хүн эрүүлжүүлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээнээс харж болно. Тухайлбал өчигдөр /2020.12.02/ 114 хүн эрүүлжүүлжээ. Сүүлийн гурван өдрийн статистикаас харахад эрүүлжүүлэх байранд саатуулагдсан иргэдийн тоо өссөн байна. 

 

Арваннэгдүгээр сарын 29-нд 46

 

Арваннэгдүгээр сарын 30-нд 79

 

Арванхоёрдугаар сарын 1-нд 93

 

Арванхоёрдугаар сарын 2-нд 114 хүн тус тус эрүүлжүүлэгджээ

 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил:

 

Арваннэгдүгээр сарын 29-нд 15

 

Арваннэгдүгээр сарын 30-нд 15

 

Арванхоёрдугаар сарын 1-нд 13

 

Арванхоёрдугаар сарын 2-нд 9 тус тус бүртгэгдсэн байна. 

 

Иргэд, жолоочид цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин