Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн Уурхайн зам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км/-т зам тээврийн ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдан нас баржээ.
"Туссламж хэрэгтэй байна" гэсэн дуудлагыг 2020.12.01-ний өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:23 цагт очиход “Тоёота Креста” загварын автомашин “Фотон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс суудлын автомашины жолооч Т /19 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/, иргэн Ш /17 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг 4:30 цаг ажиллан цогцсыг гарган аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн тул хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Г.Сүрэн
Уншиж байна |