"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны 4 дүгээр байранд хүмүүс маргалдаад хаалга онгойлгох шаардлагатай байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагаас 11:58 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 10 км замыг туулан 12:18 цагт очиж, иргэн Б /эрэгтэй, 59 настай/, Б /57 настай, эмэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, иргэн Б цонхоор үсрэх гэж байсныг хаалгыг нь онгойлгон цонхноос буулгаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |