Дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох заавар
2020-11-30

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед баримтлах Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг баталсан.

 

Тус аргачлалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хэрэг, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдаанд оролцогчийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулах,  шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй, прокурорт буцаасан хэргийг холбогдох шүүх, прокурорын байгууллагад хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан юм.

 

Үүнтэй холбогдуулан тус шүүхээс “Дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох заавар” гаргалаа. Иймд зарлагдсан шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогч, хуульч, өмгөөлөгч та бүхэн заавартай урьдчилан танилцаж бэлтгэлээ хангана уу. 

 

Заавартай ЭНД дарж танилцах боломжтой. 

Shuud.mn
Сонин хачин