Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 2020.11.26-ны өдрийн 17:11 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.
Тус гал түймэрт 1 нас 5 сартай, эрэгтэй Ц өртөж нас баржээ.
Уншиж байна |