Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны нийтийн байр нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлага 2020.11.22-ны өдрийн 23:44 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 11.23-ны өдрийн 00:00 цагт очиж, иргэн Б /30 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нүхэн жорлонд унасан байсныг гаргаж, тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |