Согтуу жолооч осол гаргажээ
2020-11-20

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Амгалан” захын орчимд өчигдөр буюу энэ сарын 19-нд 21:00-22:00 цагийн орчимд хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

 

Тодруулбал, иргэн Б гэгч 49 настай эрэгтэй өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёото Приус - 30” маркийн  тээврийн хэрэгсэл жолоодож “Тоёото Приус – 20” маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас дээрх хоёр машины жолоочид хүнд гэмтсэн бөгөөд уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

 

Энэ хэрэгтэй холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон энэ цаг үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
архи зараад байгаа дэлгүүрээ болиулаачээ шагчид бүгд дэлгүүрийн талын хүмүүс зараад байгаашдээ
2020-11-24
W:
Prius unasan nuhduud uheed duusval ene zam neeree goy bolno shu.
2020-11-24
тэр архи зараад нууцаар өгөөд байгаа дэлгүүрт нь арга хэмжээ тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй.
2020-11-22
төрөө:
нөгөө л новшын приус ууд
2020-11-22
1234:
Засгийн шийдвэрээ дагаад гэрээсээ ч гарахгүй байхад ямар нь чөлөөтэй архи уугаад, бас машин бариад яваад байдаг байна вэ
2020-11-21
На:
Эрхийг нь дахин жолоо барих эрэхгүйгээр хасдаг болое
2020-11-21
Зочин:
Энэ хүнд хэцүү үед согтуу явдаг ямар шог гар вэ? Бууны суманд оногдоосой "коронагийн гэж хараадагиймуу яадагийн" нээрэн.
2020-11-20