Баянхонгор аймаг, Баацагаан сум Товгор багийн “Хөх эргийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ Говь-Алтай аймгийн Чандмань сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан иргэн Н-ын 95-57 ГАУ улсын дугаартай, ”Тоёота королла” загварын суудлын автомашин элсэнд суужээ.
Аврах ажиллагааны тусламж хүссэн дуудлагаар /2020.11.19-ний өдрийн 14:50 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар алба хаагчид 60 км замыг туулан очиж 3 цаг ажиллан 1 том хүн, 2 хүүхдийг аварч гаргасан байна.
2020 он гарсаар ус, цас, шавар, элсэнд суусан 48 тохиолдол бүртгэгдэж, 116 иргэнийг /том хүн 105, хүүхэд 11/ аюулгүй болгосон. 2020.11.19-ний өдрийн байдлаар баянхонгор аймгийн Баацагаан суманд 1 тохиолдол бүртгэгджээ.
Уншиж байна |