Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 2020.11.16-20-ны өдрүүдэд 253 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 152 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
Архангай аймаг Өгийн нуур сум Орхон багийн нутаг дэвсгэрт шороон замд 2020.11.18-ны өдөр 12 цаг 25 минутын орчимд Мустанг-5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч, 62 настай, эрэгтэй Б амиа алдсан байна.
Ховд аймгийн Буянт сум Цагаанбургас багийн нутаг /аймгийн төвөөс урагшаа 45 км/ асфальтан замд 2020.11.05-ны өдрийн 12:15 цагийн орчимд Nordbenz маркийн автомашин онхолдож, жолооч, 44 настай, эрэгтэй, Л, зорчигч, 50 настай, эмэгтэй Ц нарын хоёр хүн нас баржээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолооч, орон нутагт 13 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иргэд жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншиж байна |